A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 12

Хуурч

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь :

1. Сумын малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ХАА-н тасгийн дарга /Ч.Алтанхуяг/, Татварын байцаагч /Т.Энхбат/, сумын Засаг дарга /Ц.Баянбаатар/ нарт тус тус даалгасугай.

3. Энэхүү Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актынэмхэтгэлд"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН



/Цагааннуур сумын ИТХ-ын 2021 оны 29 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 39

Хуурч

Малын тоо толгойн татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдээс авах малын тоон толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Баянбаатар/, сумын татварын улсын байцаагч /Т.Энхбат/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 тоот тогтоол, 2021 оны 33 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН