A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ ЗҮҮНБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 14

Жаргалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зуйлийн 18.1.2 "д", Татварын ерѳнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захиргааны ерѳнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6.1,6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий иргэд, аж ахуй нэгжүүдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хуульд заасан хугацаанд орон нутгийн тѳсѳвт тѳвлѳрүүлж, хѳрѳнгѳ оруулалтын ажилд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Саранбаатар/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, ''Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл''-д нийтэлсний дараа дагаж мѳрдсүгэй.

ДАРГА М.СҮХБААТАР