A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 2/05

Сээр

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭТОГТООХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтанд зааснаар тогтоон баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулж, холбогдох хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын байцаагч нарт даалгасугай.

ДАРГА А.БАТЦООЖ