A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 12

Рашаант

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээ, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөр, үнэлгээний бүсийн зургийг 3 бүстэй байхаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Амартүвшин)-д, Татвар хураагч, түр орлон гүйцэтгэгч (Б.Болортуяа), Газрын даамал (Б.Ариунжаргал) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэгдснээр дагаж мөрдсүгэй.

5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Нямдорж/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.СЭНГЭДОРЖ

ХӨВСГӨЛ АЙМАГИЙН РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 12

Рашаант сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 18 дугаар тогтоол, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус 10 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус 10 дугаар хуралдаанаас баталсан ''Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай'' 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18 –ны өдрийн "Газрын бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Саранцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Д.СЭНГЭДОРЖ