A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 2/8

Босго

МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын малын тоо толгойд ногдуулах татварыг дор дурьдсанаар тогтоосугай.

Малын тоо толгойн төрөл

Нэг малд ногдох татварын хэмжээ

1

Адуу

700

2

Тэмээ

0

3

Үхэр

500

4

Хонь

300

5

Ямаа

500

2.Энэ тогтоолыг хууль зүйн яаманд хянуулан, хэрэгжилт үр дүнг тооцон ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

ДАРГА Ц.ОДБААТАР

ХОВД АЙМАГ ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 5/6

Босго

МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын малын тоо толгойд ноогдуулах татварыг дор дурьдсанаар тогтоосугай.

Малын тоо толгойн төрөл

Нэг малд ноогдох татварын хэмжээ

1

Адуу

300

2

Тэмээ

0

3

Үхэр

500

4

Хонь

500

5

Ямаа

800

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Малын тоо толгойн татвар батлах тухай" 2/8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулах, хэрэгжилт үр дүнг тооцон ажиллахыг сумын Засаг дарга /С.Ганзориг/-д даалгасугай.

ДАРГА Ц.ОДБААТАР