A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ МАНХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 2/06

Төгрөгийн гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг дарга Т.Лхагвасүрэнгийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тэмээ 500, адуу 1000, үхэр 500, хонь 200, ямаа 400 төгрөгөөр тус тус малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос тэмээ 1, адуу 2, үхэр 2, хонь 30, ямаа 20 тоо толгойг малын ноогдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.

3.Малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулах, малын тоо толгойн албан татварын тухай хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг олон нийтэд мэдээлж, сургалт сурталчилгаа хийхийг Засаг дарга /Т.Лхагвасүрэн/, Татварын байцаагч /З.Түмэнбаяр/, Хууль, эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн /Б.Сүхбаяр/ нарт үүрэг болгосугай.

4.Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх малын чанарыг сайжруулах, гэмт халдлага гамшгаас хамгаалах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчтэй тэмцэх малчдад зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг Засаг дарга /Т.Лхагвасүрэн/-д даалгасугай.

5.Энэхүү тогтоолыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Д.ГАНБАТ