- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ БУЛГАНСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 07
Бүрэнхайрхан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын Засаг даргын малын тоо, толгойн албан татварын тухай илтгэлийг хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн, малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Дамдинбазар/-д даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, уг орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 60.2.8-т заасан зардалд зарцуулсугай.
ХУРЛЫН ДАРГА Ж.ЦОГОО

ХОВД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 05
Бүрэнхайрхан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын Засаг даргын малын тоо, толгойн албан татварын тухай илтгэлийг хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн, малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг хууль, тогтоомжын дагуу зохион байгуулах ажлыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Дамдинбазар/-д даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, уг орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 60.2.8-т заасан зардалд зарцуулсугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолыг мөн өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Ж.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
