A

A

A

Бүлэг: 1979

ХОВДАЙМАГ ДАРВИСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 07

Булган

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тэмээ-0, Адуу-800, Үхэр-600, Хонь-200, Ямаа-400 төгрөгөөр тус тус нэг малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг тогтоосугай.

2.Малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулах, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын талаар сургалт, сурталчилгаа хийхийг Засаг дарга /О.Ганцоож/, Татварын байцаагч /Б.Дэлгэрцэцэг/ нарт үүрэг болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /О.Ганцоож/-д даалгасугай.

4.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтэлсний дараа өдрөөс дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ЭРДЭНЭЧУЛУУН