A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 19

Цэцэг нуур

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг үндэслэн сумын Засаг дарга /Ж.Мөнхзориг/-ын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойд ногдуулсан татварыг хураах ажлыг зохион байгуулах, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын талаар сурталчилж ажиллахыг Багийн Засаг дарга нар, Татварын байцаагч /Б.Одгэрэл/ нарт тус тус үүрэг болгосугай.

3. Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах ажлыг зохион байгуулахыг Засаг дарга /Ж.Мөнхзориг/-т үүрэг болгосугай.

ДАРГА Г.НЯМДОРЖ

ХОВД АЙМАГ ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 02

Цэцэг нуур

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Б.Баярсайхан), Татварын Улсын байцаагч (Г.Сайнзаяа) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдэн, эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г. ГАНТУЛГА