- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ОНГОН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМАГ ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 21
Хавирга
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2. Үндэсний статистикийн газраас тодорхойлсоноор амьжиргаа дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойнд ногдох албан татварын хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Албан татварыг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн зориулалтын үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /О.Үнэнбор/, татварын орлогын төлөлт, төвлөрүүлэлтийг хангаж ажиллахыг Татварын байцаагчид тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгасугай.
ДАРГА Б.БАТБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 27
Хавирга
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий иргэдийн 2024 оны малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа төрөлд 0 (тэг) төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.2021, 2022, 2023 оны Малын тоо толгойн албан татварын орлогыг төсөвттөвлөрүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хагас, бүтэн жилээр тайлагнахыг Татварын байцаагчид үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх байгаль орчин хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороонд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
