A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМАГ УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 04

Зүүн булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Малчин өрхийн малын тоо толгойн албан татварыг 0 /тэг/ төгрөгөөр ногдох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Д.Амартайван/-д үүрэг болгосугай.

ДАРГА Р.АНХБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 04

Зүүн булаг

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.48, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2023 оны хавар байгалийн гамшигт олон мянган мал хорогдож, өвөлжилт хүндэрч цагаан зудтай, малчид эдийн засгийн хүнд нөхцөлд байгааг харгалзан үзэж "Малын тоо толгойн албан татварын хэмжээ"-г 2024 оны 01 дүгээр 01-нээс эхлэн адуу-0, үхэр-0, хонь-0, ямаа-0, тэмээ-0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Амартайван)-д үүрэг болгосугай.

3.Уг тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Р.АНХБАЯР