A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ДӨРВӨЛЖИН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ- /Сумын ИТХ-ын 2021 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 15

Буга

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 д заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малчин, мал бүхий этгээдээс авах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойд оногдуулсан албан татварыг төлж барагдуулхыг төлөгч иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

3.Сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (Н.Батболд), татварын улсын байцаагч (М.Галсахйан) нарт даалгасугай.

4.Тогтоолын хэргжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга (П.Амгалан)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.ГАНТОГТОХ