- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АСГАТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 01
Улаан дэл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос 0 төгрөг байхаар тогтоосон малын тоо хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Т.Соёл-Эрдэнэ/, Асгат сумын Засаг дарга /Ц.Гансүх/ нарт үүрэг болгосугай..
ДАРГА Т.АНХНЫБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 02
Улаан дэл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос 0 төгрөг байхаар тогтоосон Малын тоо хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Соёл-Эрдэнэ), Асгат сумын Засаг дарга (Ц.Гансүх) нарт үүрэг болгосугай.
4.Батлагдаж гарсан тогтоолыг "Хууль зүй, дотоод хэргийн яам"-нд хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Т.АНХНЫБАЯР
Текст томруулах
A
A
A
