A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 03

Жавхлант

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, "Төсвийн тухай" хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан, татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга /Д.Баянмөнх/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо /Н.Цолмонбаяр/-т үүрэг болгосугай.

4.Тогтоолыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Баянмөнх/-д даалгасугай.

ДАРГА Ц.БАТЧУЛУУН