- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 5/04
Улаангом
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тариф, энгийн хог хаягдлыг дарж булах зардлын нэгж тариф"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Хог хаягдлын үндэсний хөтөлбөр, хог хаягдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын хүрээнд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулан батлан хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйнзөвлөгөөөгч, сурталчилж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ч.Чимэд/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Б.Энхтуяа/, мэргэжлийн хяналтын газар
/Ц.Мөнхбаяр/ нарт тус тус даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Дамдинсүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
