A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 02

Зүүн булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр Хурлаас ТОГТООХ нь

1.Тус сумын малын тоо, толгойд ноогдуулах малын тоо толгой албан татварын хэмжээг адуунд 1500, үхэрт 1000, ямаанд 800, хонинд 500, тэмээнд 0 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг дарга /Ө.Цэвээнсүрэн/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ГАНБАТ

ДОРНОД АЙМАГ МАТАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 14

Зүүн булаг

2024 ОНЫ МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсч цагаан зудтай байснаас мал сүрэг ихээр хорогдож малчдын амьжиргаа буурсан тул 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ 0, адуу 0, үхэр 0, хонь 0, ямаа 0 байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Уг тогтоолыг баталсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Баттулга)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ГАНБАТ