A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТҮШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээрсарын 15-ны өдөр

Дугаар 20

Түшиг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал асуулга авсан бөгөөд олонхийн саналаар малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн тасгийн дарга /Э.Учрал/, Татвар хураагч /Б.Элбэгсайхан/, сумын Засаг дарга /Г.Батболд/ нарт даалгасугай.

3.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.ТҮВШИНБАЯР