A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМАГ ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 01

Сэргэлэн

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ээлжит бус 4 дүгээр хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Я.Анхтулга), Татварын улсын байцаагч (Л.Отгонцэнд) нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Санхүү эдийн засгийн хяналтын хороонд даалгасугай.

ДАРГА Н.ОЧИРХУЯГ

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 05

Сэргэлэн

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ээлжит 15 дугаар хурлаас ТОГТООХ нь:

1.2022-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас өвөлжилт хүндэрч, цаашдаа хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Уг тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Малын тоо толгойн албан татварыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг дарга /Я.Анхтулга/, Татварын Улсын байцаагч /Л.Отгонцэнд/ нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт даалгасугай.

ДАРГА Н. ОЧИРХУЯГ