- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМАГ АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 03
Мөрөн
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Тус аймагт мөрдөгдөх Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.
3. Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан), Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.
4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус XII хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ
Текст томруулах
A
A
A
