- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМАГ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 04
Мөрөн
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хувь, хэмжээг шинэчлэн, хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.
3. Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан), сумын Засаг дарга нар болон Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.
4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит XI дүгээр Хуралдааны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ
ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 06
Мөрөн сум
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (П.Лхагважав), сумын Засаг дарга нар болон аймгийн Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.
3.Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын Улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн ээлжит бус III хуралдааны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ
Текст томруулах
A
A
A
