- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРЬГАНГА СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 02
Овоот
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойгоос хамааран ногдох албан татварын хэмжээг 0/тэг/ төгрөгөөр тогтоох малын тоо толгойг хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.
2.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Д.БОЛДБААТАР/, татварын улсын байцаагч /Ү.СУВДМАА/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА Я.ТӨМӨРЧУЛУУН

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 05
Овоот
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Д.Болдбаатар/, татварын улсын байцаагч /Ү.Сувдмаа/ нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Я.ТӨМӨРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
