A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 3/05

Задгай

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Бөмбөгөр сумын нутагт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээ тогтоохыг хавсралтаар баталсугай.

2.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын төлбөрийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, биелэлтийг хангаж, ажиллахыг сумын Засаг дарга / М.Мөнх-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

3.Захиргааны Ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь заалтын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Мэндбаяр/-т үүрэг даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох тухай" 2019 оны 6 дугаар сарын 19-ний 6/03 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МАГНАЙБАЯР