A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 3/04

Задгай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2. "д" хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тус суманд 2020-2021 оныг дамнан өвөлжилт хүндэрч байгаа тул тус хуулийн 6.3 дахь заалтыг үндэслэн 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нэгтгэгдсэн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 0 байхаар тогтоосугай.

3.Малчин, мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр орон нутаг хөгжлийн санд төвлөрүүлэн биелэлтийг хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас , бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Мөнх-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Мэндбаяр/-д даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын " Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МАГНАЙБАЯР