A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 01

Бор-Өндөр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүрээр тогтоож нэгдүгээр хавсралтаар, малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малаас татварын хөнгөлөлт эдлүүлэх хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлэн, ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц жилийн эцсийн мал тооллогын дүн, баримт судалгааг үндэслэн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга П.Чинбатад үүрэг болгосугай.

ДАРГА Д.ОТГОНЦЭЦЭГ

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 08

Бор-Өндөр

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга Г.Адъяабилэгтэд даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хороо Х.Галбадрахад үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.ОТГОНЦЭЦЭГ