- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БОРНУУР СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН
БОРНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН VI-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар13
Борнуур
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай сумын Засаг дарга Н.Ундрахбилэгийн мэдээллийг хэлэлцээд "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын /д/, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1. "Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалан болон хадлангийн 1 га-ийн газрын төлбөр"-ийг нэгдүгээр, "Хот тосгон бусад суурин 1 га газрын төлбөр"-ийг хоёрдугаар, "Зам, шугам сүлжээний газрын төлбөр"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтийн явц үр дүнг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Ундрахбилэг/-т даалгасугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн XII хуралдааны 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.НАРАНГЭРЭЛ

МОНГОЛ УЛС ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 09
Борнуур
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 20–ны өдрийн 1/3598 дугаар албан тоот, Хурлын Байгаль орчин, газар, хөдөөгийн хөгжлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 30–ны өдрийн зургадугаар хуралдааны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн боловч Монгол Улсын "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтад "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж 2021 оны 07 дугаар сарын 07–ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул 2021 оны 07 дугаар сарын 30–ны өдрийн зургадугаар хуралдааны 13 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ц.НАРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
