- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 03
Сэргэлэн
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 23 дугаар зүйлийн 23.6, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192 А/243 тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Тус сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай
2. Хог хаягдлын хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг даргад, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын улсын байцаагчид тус тус даалгасугай.
3. Хог хаягдлын төлбөрийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, тохижилт хяналтын хороонд үүрэг болгосугай.
5. Хог хаягдал үүсгэгчийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ С.ДАШДАВАА

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 05
Сэргэлэн
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192 А/243 тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг даргад, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын улсын байцаагчид тус тус даалгасугай.
3.Хог хаягдлын төлбөрийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, тохижилт хяналтын хороонд үүрэг болгосугай.
5.Хог хаягдал үүсгэгчийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2021 оны 07сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ОЧИРХУЯГ
Текст томруулах
A
A
A
