A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 19

Цагаантолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", Татварын ерѳнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захиргааны ерѳнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын тогтоосон хувь хэмжээгээр хуульд заасан хугацаанд тѳсѳвт тѳвлѳрүүлэн орон нутгийн хѳрѳнгѳ оруулалтын ажилд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга / С.Шижирбаатар /-т үүрэг болгосугай.

3.Уг тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Хѳгжлийн бодлогын хорооны дарга / Б.Батсүрэн / - д уурэг болгосугай.

4.Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мѳрдсүгэй.

ДАРГА Л.АВАРГА