- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 9
Цэнгэл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1,8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоож, хавсралт ёсоор баталсугай.
2.2020 оны мал тооллогын дүнгээр Тэмээ /25/ тоологдсон учир түүнийг өсгөх зорилгоор албан татварын хувь хэмжээг "0" байхаар тогтоосугай.
3.Малын тоо толгойн татварын хувь хэмжээг батлагдсан тарифын дагуу айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын засаг дарга /Ц.Мөнхөө/, /Багийн засаг дарга нар/-т даалгасугай.
4.Малын тоо толгойн албан татварын тогтоосон хувь хэмжээг жил бүрийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт байршуулах ажлыг сайтар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Мөнхөө/, татварын улсын байцаагч /Д.Энхбаяр/, нарт үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Д.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
