A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 11

Цэнгэл

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын засаг дарга /Ц.Мөнхөө/-д даалгасугай.

3.Дээрх тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг Засаг дарга /Ц.Мөнхөө/, татварын улсын байцаагч /Д.Энхбаяр/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Г.Бямбасүрэн/ нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодод үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ОТГОНЖАРГАЛ