- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШИНЭЖИНСТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 21
Залаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг. Малын тоо толгойн албан татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "0" төгрөгөөр тогтоосугай.
Хоёр. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Сайханбаяр/-т үүрэг болгосугай.
Гурав. Тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 30
Залаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь
Нэг.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр тоо толгой тутамд 300 (гурван зуун) төгрөгөөр тогтоосугай.
Хоёр.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
Дөрөв.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН
Текст томруулах
A
A
A
