A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 3/8

Номгон

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар тоггоосугай.

2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж, зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Ж.Мөнхсоёл)-д даалгасугай.

3.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ж.Бямбасүрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.НАСАНБАТ