- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЛУУТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТѲЛѲѲЛѲГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 3/05
Баянхошуу
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д" дэх заалт, Тѳсвийн тухай хуулийн 60 дугаар зуйлийн 60.2.8 дах заалт, Малый тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг үндэслэн сумын Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээнд "0" төгрөг, адуунд 500 төгрөг, үхэрт 500 төгрөг, хонинд 300 төгрөг, ямаанд 700 төгрөг байхаар тус тус баталсугай.
2.Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2021 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл тус бүр дээр чөлөөлсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (А.Батбаяр)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Е.ЭРБОЛД

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 12/01
Баянхошуу
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээнд "0" төгрөг, адуунд "200" төгрөг, үхэрт "200" төгрөг, хонинд "150" төгрөг, ямаанд "300" төгрөг байхаар тус тус баталсугай.
2.Нийт малын тоо нь 100 толгой түүнээс адуу үхрийн нийлбэр нь 10 толгой хүртэл, хонь ямааны нийлбэр нь 0-100 толгой хүртэл байгаа малчны малын тоо толгойн албан татварыг мал төрөл тус бүр дээр 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Доржбат)-д даалгасугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Е.ЭРБОЛД
Текст томруулах
A
A
A
