- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЛУУТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 3/02
Баянхошуу
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9.2. дугаар зүйлийн 9.2.2 заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын төвийн болон Мандал багт амьдарч буй айл өрхийн хог хаягдлын хураамжийг өрхийн 5000 төгрөг, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон айл өрхийн дуудлагын хог хаягдлын нэг удаагийн тээвэрлэлт 10000 төгрөг байхаар тогтоосугай.
2.Хог хаягдлыг өвлийн улирал ( 10 дугаар сарын 01-ээс дараа оны 05 дугаар сарын 01 хүртэл)-д 20 хоногт нэг удаа, зуны улирал ( 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01)-д 40 хоногт нэг удаа тээвэрлэх ажил зохион байгуулахыг сумын Засаг дарга (А.Батбаяр)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулан Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д үүрэг болгосугай.
ДАРГА Е.ЭРБОЛД

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 03/10
Баянхошуу
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн компаниудаас гарч буй ахуйн хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг хавсралтад зааснаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнэ тарифийг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Батсайхан), Татварын Улсын байцаагч (М.Мандах) нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
