- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНДУН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 3-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 02
Наранбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг Адуу 240, Үхэр 240, Хонь 240, Ямаа 240, Тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчин болон мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн биелэлтийг хангаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Хүрэлчулуун/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг холбогдох бичиг баримтын хамтаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Хатанзориг/-т даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ

ДОРНОД АЙМАГ БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 02
Наранбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд 2025 онд ногдуулах албан татварын хувь хэмжээг адуу-2000, үхэр 500, ямаа-1000, хонь 500, тэмээнд- 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Г.БОЛДХҮҮ
Текст томруулах
A
A
A
