- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭЦОГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 3/03
Цагаан дэнж
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2. "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус суманд 2020-2021 онд ган, зуд болж өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2021 онд 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу-500 (таван зуу), Үхэр-500 (таван зуу), Хонь-300 (гурван зуу), Ямаа-700 (долоон зуу), Тэмээ-0 (тэг) төгрөгөөр тус тус тогтоож 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг Сумын Засаг дарга (Д.Цэвэгдорж)-ддаалгасугай.
4.Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөж ажиллахыг Татварын байцаагч (Д.Уртнасан)-ддаалгасугай.
5.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хянуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Н.Дэмбэрэл)-д үүрэг болгосугай.
6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хороо (Д.Төрсайхан)-д үүрэг болгосугай.
7.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/15 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A
