A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 02

Чойр

"АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "ж", 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар тус баталсугай.

2."Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батзам/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Ж.Оюунбилэг/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг батлах тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ

ГОВЬ-СҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 06

Сүмбэр сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас батлагдсан хавсралтад заагдсан 4 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ