- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 3/03
Залаа-Овоо
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 20 дугаар зүйлийн 20.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч буй ахуйн болон хуурай хог хаягдлыг ачиж, тээвэрлэн зайлуулах, булшлах ажлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлыг ачиж тээвэрлэх жолооч нартай гэрээ байгуулан, график гарган хугацаанд нь ачуулах, нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, цалин урамшууллыг шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Нямжаргал/, татварын улсын байцаагч /Я.Дашлхагва/ нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж, хэвлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөнө
5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /С.Туяацэцэг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Н.УУГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
