- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаарсарын 23-ны өдөр
Дугаар 3/04
Залаа-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын хэмжээнд коронавирус халдварт /КОВИД-19/ цар тахлын улмаас "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэн, аймгийн хэмжээнд зуд болон ган гачигтай байгааг харгалзан үзэж, сумын малчин болон мал бүхий этгээдийн 2021 онд нэг малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоосугай.
2. Сумын малчин болон мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ногдох албан татварыг адуу 300 төгрөг, үхэр 300 төгрөг, тэмээ 0 төгрөг, хонь 200 төгрөг, ямаа 500 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3. Тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
4. Татвар хураалт биелэлтэд хяналт тавьж, мэдээллийн арга зүйгээр хангаж, удирдан зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Нямжаргал/-д даалгасугай.
5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга /С.Туяацэцэг/, төсөв санхүү, эдийн засгийн хяналт, хөгжлийн бодлогын хороонд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Н.УУГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
