- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ҮЕНЧ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ ҮЕНЧ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 5/02
Хөх үзүүр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАНТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 18.2, 18.3 дах заалт, 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дах заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дах заалт, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 40 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн саналыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Үенч сумын "Малчин", "Мал бүхий этгээд"-ээс төлөх малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.
№ | Малын төрөл | Жилд төлөх татварын хэмжээ |
1 | Тэмээ | 0 |
2 | Адуу | 500 |
3 | Үхэр | 500 |
5 | Хонь | 300 |
6 | Ямаа | 400 |
2.Тогтоолыг малчид, мал бүхий этгээдэд сурталчилж, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулж, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дах заалтыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга
/Э.Уртнасан/-д үүрэг болгосугай.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хууль, журмын дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Т.Уранбилэг/-д даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарын бичгийн дарга /Т.Уранбилэг/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуй байналь орчны хороо, Санхүү эдийн засгийн хорооны нийт гишүүдэд даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА М.БАТХИШИГ
Текст томруулах
A
A
A

