A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 4/01

Майхан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 250 төгрөг, адуу-800 төгрөг, үхэр-500 төгрөг, хонь-500 төгрөг, ямаа-800 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Адъяатогтох/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

ДАРГА У.МӨНХТОГТОХ