- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаарсарын 9-ний өдөр
Дугаар3/02
Эмээлтолгой
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар, малчны амьжиргааг дэмжих зорилгоор албан татвараас чөлөөлөх малын тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн, нийт нутгаар гантай байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2021 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг "0" төгрөгөөр тогтоосугай.
3. Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мөнхжаргал/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.БАЯРСАЙХАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 15/04
Эмээлтолгой
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсэн, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (Тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
