A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар05/05

Арвайхээр

СУМ ДУНДЫН ОТРЫН НӨӨЦ НУТАГ, ТҮҮНИЙ ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.9 дэхь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сум дундын отрын нөөц нутаг, түүний заагийг хавсралтаар баталсугай.

2.Сум дундын 626 312.6 га отрын нөөц нутгийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Отрын бүс нутаг тогтоох, ашиглах журам батлах тухай" 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ