- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭСАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IV-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга Т.Мөнхзоригийн мэдээлэл, ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.
Үүнд:
Тэмээ - 300 төгрөгАдуу - 1000 төгрөгҮхэр - 500 төгрөгХонь - 300 төгрөгЯмаа - 500 төгрөг
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 7 дугаар сараас хойш, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Т.Мөнхзориг/-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
6.Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Э.Мөнхцэцэг/-т даалгасугай.
ДАРГА Х.ЧИНЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
