- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗҮҮНХАНГАЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаарсарын 2-ны өдөр
Дугаар 4/01
Жаргалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, малын тоо толгойн албан татварын орлогыг төвлөрүүлэн төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Б.Батсайхан)-д даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Э.Одгэрэл), үүрэг болгосугай.
ДАРГА Б.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
