- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗЭРЭГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 20
Алтан тээл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Коронавирус /Ковид-19/-ын цар тахалтай холбоотойгоор малын төрөл тус бүр дээр малын тоо толгойн албан татварыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл "0" төгрөгөөр тогтоосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Г.Батсүх/-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 2/08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГА Г.БАТСҮХ

ХОВД АЙМАГ ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 30
Алтан тээл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7, 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын төрөл тус бүр дээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 500, үхэр 500, ямаа 500, тэмээ 300, хонь 300 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" хуралдааны тогтоолыг олон нийтэд сурталчлан, ногдуулсан албан татварыг төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Батбилэг/, татварын байцаагч /Г.Эрдэнэтуяа/, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Г.Батсүх/-д даалгаж, малын тоо толгойн албан татварын орлогыг төсвийн тухай хуульд нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Батбилэг/-д зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5. Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдсүгэй.
ДАРГА Г.БАТСҮХ
Текст томруулах
A
A
A
