- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаарсарын 2-ны өдөр
Дугаар 03/04
Хөхбүрд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин, мал бүхий этгээдийн 1 малын тоо толгойд тэмээ-0 төгрөг, адуу-0 төгрөг, үхэр-500 төгрөг, хонь-500 ямаа-1500 төгрөгөөр малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тус тус тогтоосугай
2.Суманд зун нь гантай байсны улмаас бэлчээрийн гарц тааруу, өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн, Улсын онцгой комиссын эрсдэлийн үнэлгээний хамтарсан багийн дүгнэлтээр өндөр эрсдэлтэй гарсан, малчид өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл ихээр хийж байгаатай холбогдуулан 2021 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл тус бүрээр "0" /тэг/ төгрөгөөр тогтоосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга (Ц.Жаргалсайхан)-д даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 08/04
Хөхбүрд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин, мал бүхий этгээдийн 1 малын тоо толгойд тэмээ-0 төгрөг, адуу-1000, үхэр-1000, хонь-800, ямаа-800 төгрөгөөр малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тус тус өөрчлөн баталсугай.
2.Малын тоо толгойд ногдох татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасны дагуу зарцуулахыг Засаг дарга (Ж.Хатанбаатар)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
4.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэ тогтоолыг малчин иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг хурлын Төлөөлөгчдөд, албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, нийт ажилтан албан хаагчдад уриалсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга М.Энхцэцэг-т тус тус даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
