- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 07
Эх сүж
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Г.Ариунболдоос өргөн барьж, Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цогт-Очирын танилцуулсан "Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"- г шинэчлэн тогтоох тухай саналыг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 – "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"- ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Хог хаягдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19 – ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2."Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр"–ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Л.УРАНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
