A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар23

Зүр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАНТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь

1.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хэмжээнд сумын онцлог, бэлчээрийн даац, мал сүргийн бүтцэд үндсэлсэн хавсралтаар баталж тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогын бүрдүүлэлтийг хугацаанд нь бүрдүүлэх талаар нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Банзрагч/-д, албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын татварын улсын байцаагч /Б.Цэнд-аюуш/-д, малын тоо толгойн албан татварын орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн бэлчээрийн менежментийг сайжруулах , малын угаалга, халдваргүйжүүлэлт зэрэгт зарцуулахыг малчид, мал бүхий иргэдэд сурталчилж ажиллахыг багийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ОЧИРБАТ