- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭЛМЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ ТЭЛМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар12
Өвөгдий
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын тогтоосон хувь хэмжээг, холбогдох материалын хамт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулж, бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Б.Батболд)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаар тоот тогтоолыгхүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Д.Номин-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
ДАРГА П.АМГАЛАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
