- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЧАНДМАНЬ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 04
Эх сүж
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Г.Ариунболдын өргөн барьж, Татварын улсын байцаагч Н.Амгалангийн танилцуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2- д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ноогдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
1.1. Тэмээ 20 тоо толгой хүртэл 0 төгрөг түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг
1.2. Адуу 15 тоо толгой хүртэл 0 төгрөг түүнээс дээш нэг толгой тутамд 1500 төгрөг
1.3.Үхэр 15 тоо толгой хүртэл 0 төгрөг түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг
1.4. Хонь 200 тоо толгой хүртэл 0 төгрөг түүнээс дээш нэг толгой тутамд 500 төгрөг
1.5. Ямаа 50 тоо толгой 0 төгрөг түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг
2. Аж ахуйн нэгжийн өмчлөлийн малд, малын тоо толгойн албан татварыг нэг малаас эхлэн тогтоолын 1 дүгээр заалтын дагуу хувь хэмжээгээр ноогдуулсугай.
3. Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Л.Уранчимэг/-д үүрэг болгосугай
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Л.УРАНЧИМЭГ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Эх сүж
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ шинэчлэн ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг даргын өргөн барьсан Малын тоо толгойн албан татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35,1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Малчин, мал бүхий этгээд, аж ахуйн нэгжийн нэг толгой малд ноогдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
1.1. Тэмээ 1 толгой тутамд 1000 төгрөг
1.2. Адуу 1 толгой тутамд 1000 төгрөг
1.3.Үхэр 1 толгой тутамд 1000 төгрөг
1.4. Хонь 1 толгой тутамд 500 төгрөг
1.5. Ямаа 1 толгой тутамд 500 төгрөг
2. Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /С.Доржпүрэв /-д үүрэг болгосугай
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.ДОРЖПҮРЭВ
Текст томруулах
A
A
A
